Tag  der Arbeit – Ажилчдын өдөр

1890 оноос Герман төдийгүй Европ даяар ажилчин ангийнхны эрхийнхээ төлөө жил бүрийн  5 дугаар сарын 1-нд нэгдэн тэмцдэг байсан АНУ-аас гаралтай энэ өдрийг 1919 онд Герман улс Weimarer-ийн Үндэсний чуулганаар хэлэлцэн албан ёсоор анх удаа бүх нийтийн амралтын өдөр болгон зарлав. Энэ өдөр  албан ёсоор сургууль цэцэрлэг амарч зарим үйлчилгээний салбарууд ч амардаг заншил өнөөг хүртэл хэвээр байна. 1890 онд зуун мянга гаруй ажилчин ангийнхан ажиллах цаг, нэмэлт цалингийн төлөө жагсаж байсан түүхийг өнөөдөр 21 дүгээр зуунд ч жил бүрийн 5 дугаар сарын нэгэнд давтсаар  байна. 

https://www.ndr.de/geschichte/chronologie/Tag-der-Arbeit-Einst-blutige-Streiks-dann-Feiertag-am-1-Mai,tagderarbeit134.html