card

АНГЛИ хэлтэй AUPAIR хөтөлбөр

 2024 оны ЗУН явах элсэлт эхэллээ!

2024 оны ЗУН явах элсэлт эхэллээ!

Au-Pair буюу Соёл солилцооны хөтөлбөр нь нэг жилийн хугацаанд Герман айлд хүүхэд харангаа амьдарч өөрийн Герман хэлний мэдлэгийг дээшлүүлж шинэ улс, шинэ соёл, амьдрах хэв маягтай танилцах хөтөлбөр юм.

~ Au-Pair олон улсын соёлын солилцоо хөтөлбөрийн залуус олгож буй боломжууд ~

  • Шинэ гадаад хэл сурах / өдөр тутамд тухайн хэлээр ярихаас гадна хэлний курст сурах/
  • Шинэ улс оронтой танилцах /тухайн улс орны байгаль түүхийн дурстгалт газрууд үзэж танилцах/
  • Шинэ соёлтой танилцах / тухайн гэр бүлд нэг гишүүн болж амьдрах нь соёлыг ойлгоход туслана/
  • Шинэ адал явдал / өдөр тутам шинэ өдөл явдлаар дүүрэн байх болно/
  • Шинэ туршлага, шинэ мэдлэг / алхам тутамдаа шинэ зүйлс сурч мэдэх боломж/ 

Та шинэ ондоо шинэ адал явдалд бэлэн үү!  Амжиж бүртгүүлээрэй. 

Зөвлөгөө мэдээллийг 7711-6906

Германд улсад Англи хэлтэй Au-pair

Германд улсад Англи хэлтэй Au-pair

ХБНГУ-д Au-Pair хийх Англи хэлний В1 мэдлэгтэй 20 оролцогч бүртгэнэ.

Хөтөлбөрийн давуу талууд:

НИСЛЭГИЙН тийз зочин айл /2 талдаа/ төлдөг.

Сар бүр ХАЛААСНЫ МӨНГӨ буюу цалин 370 Евро. Жилдээ 4440 Евро буюу 16,8 сая төгрөг.

Герман даяар аялах эрхтэй нэг жилийн НИЙТИЙН ТЭЭВРИЙН билетыг зочин айл төлдөг.

30,000 Евро хүртэл эрсдэлийг хариуцах ЭРҮҮЛ МЭНДИЙН даатгалтай, зочин айл төлдөг.

2 дахь Гадаад хэлээр Герман хэлээ сонгох бөгөөд хэлний курст явахад 1080 Евроны дэмжлэгийг төлнө.

ӨДӨР тутмын ярианд Англи хэлний мэдлэгээ хэрэглэх.

Маш БОГИНО хугацаа буюу 2-3 сарын дотор Герман ЯВАХ.

Мөн Шенгений 27 орноор аялаж болно.

Маш бага зардлаар гадаад явуулдаг хөтөлбөр: 4,9 сая

Бельги улсад  Англи хэлтэй Au-pair

Бельги улсад Англи хэлтэй Au-pair

Бельгийн Вант улсад Au-Pair хийх Англи хэлний В1 мэдлэгтэй 10 оролцогч бүртгэнэ.

Хөтөлбөрийн давуу талууд:

  • НИСЛЭГИЙН тийз зочин айл /2 талдаа/ төлдөг.
  • Сар бүр ХАЛААСНЫ МӨНГӨ буюу цалин 450 Евро. Жилдээ 5400 Евро буюу 20 сая төгрөг.
  • 30,000 Евро хүртэл эрсдэлийг хариуцах ЭРҮҮЛ МЭНДИЙН даатгалтай, зочин айл төлдөг.
  • 7 хоногт 20 цаг ажиллах, 7 хоногт 1-2 өдөр амрах, жилд 30 хоног амралттай. 
  • 2 дахь Гадаад хэлээр Герман, Франц хэлээ сонгох сурах боломжтой.
  • ӨДӨР тутмын ярианд Англи хэлний мэдлэгээ хэрэглэх.
  • Маш БОГИНО хугацаа буюу 4 сарын дотор явах
  • Мөн Шенгений 27 орноор аялаж болно.

Маш бага зардлаар гадаад явуулдаг хөтөлбөр: 3,9 сая + виз мэдүүлэхтэй холбоотой зардал

Гайхалтай түүх хуваалцъя

Гайхалтай түүх хуваалцъя

Гайхалтай түүх хуваалцъя 
Натуршутц Монгол Боловсролын төвийн үүсгэн байгуулагч, захирал Г.Должинсүрэн эгч маань одоогоос 23 жилийн өмнө Германы Baden-Würtemberg мужийн жижиг хот Burlading-д Au-Pair хийн ажиллаж, суралцаж байжээ. 23 жилийн дараа Au-Pair хийж байсан айлдаа зочилж очсон юм. Энэ бол үнэхээрийн гайхалтай уулзалт дурсамж байсныг өгүүлэх юун.
Та яг одоо гэр бүлийн зургийн цомогоос 23 жилийн өмнөх болон одоо үеийн зургуудыг харж байна. 

Тэрээр 2005 онд Натуршутц Монгол Боловсролын төвийг үүсгэн байгуулж, Герман, Австри, Швейцарь улсуудад сурч, ажиллаж, амьдрах соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 18 жилийн турш мянга, мянган залууст энэхүү замыг нээж тэднийг эдгээр орнуудад ажиллаж суралцах боломжыг олгосоор байгаа билээ.

Энэ бүх ажил Европын улсуудад залуусыг сурч боловсрох бололцоо байгааг өөрийн биеэр олж мэдсэн 23 жилийн тэртээх AU-PAIR-ын өдрүүдээс эхлэлтэй билээ...
 

Aupair-аар ажиллах нөхцөл

 

 

Au-Pair буюу Соёл солилцооны хөтөлбөр нь нэг жилийн хугацаанд Герман айлд хүүхэд харангаа амьдарч өөрийн Герман хэлний мэдлэгийг дээшлүүлж шинэ улс, шинэ соёл, амьдрах хэв маягтай танилцах хөтөлбөр юм.

1969 онд албан ёсоор баталсан энэ хөтөлбөрт зөвхөн  Герман улсад л гэхэд ойролцоогоор 10000 гаруй залуус дэлхийн өнцөг булан бүрээс хамрагддаг юм. Монгол улсад тус хөтөлбөр нь 1991 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд манай байгууллага 2005 оноос хойш тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж 17 жилийн хугацаанд 5000 гаруй залуусаа хамруулаад байна.

Энэхүү хөтөлбөр нь 18-26 насны залуучуудад гадаад айлд хүүхэд харагчаар ажиллаж амьдран, хэлний мэдлэгээ дээшүүлэх болон хөтөлбөр хугацаа дуусахад өөрийн хүссэн чиглэлээр сайн дурын ажил,  тэтгэлэгт цалинтай мэргэжлийн боловсрол эзэмших , их сургуульд суралцах гэх зэрэг боломж олгодог давуу талтай.

Хөтөлбөрийн гол зорилго нь хоёр орны соёл солилцох замаар зочин айлын хүүхдийг харж, гэрийн ажилд нь тусалж яг л гэр бүлийн гишүүн шиг нь тухайн айлд амьдран хэл сурангаа өөрийгөө хөгжүүлж байгаад оршино.

Хөтөлбөрийн нийт зардал нь дунджаар   6,5 сая болдог бөгөөд үүнд зуучлалын төлбөр, шаардлагатай хэлний түвшинд хүргэх  хэлний курс болон чиг баримжаа олгох сургалт мөн 2 талын онгоцны тийз зэрэг багтдаг.

 

АЛБАН ЁСНЫ ВИЗТЭЙ

Гуравдагч орнуудаас ирэх Aupair нарын хувьд оршин суух зөвшөөрөл буюу виз шаардлагатай. Герман улсад Aupair-аар ажиллахаар явах гэж байгаа хүмүүс өөрийн орон дахь ХБНГУ-ыг төлөөлж буй байгууллага болох ЭСЯ болон консулын газарт виз хүсэх ёстой. Натуршутц Монгол байгууллага нь 18 жилийн турш залуусыг Culture Exchange Au-Pair хөтөлбөрөөр Европ руу явуулсан туршлагатай ба ОЛОН УЛСЫН AU-PAIR ХОЛБОО-ны International Au Pair Assiocation-IAPA итгэмжлэгдсэн гишүүнээр 12 жил ажиллаж байна.

Бүх “Au-pair”  чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёл, оюун ухааны чадвар хөгжүүлэх сургалтанд хамрагдах боломжтой. 

  • Нэг жилд 840 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөрт үзүүлнэ

 

Aupair-н ажил бол мөнгө олдог ажил биш, харин амьдралын гайхалтай туршлага хуримтлуулах боломж бүхий хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа юм.

  • Хариуцлагатай, хүүхдэд хайртай, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх сонирхолтой байх
  • Гэрийн ойр зуурын ажилд тусалж, гэр бүлийн өдөр тутмын амьдралд оролцох
  • Эрүүл мэндийн байдал сайн байх, хүүхдүүдтэй ажиллахад саад болохгүй байх
  • Хэрэв та Европын Холбооны гишүүн орны иргэн биш бол виз хүсэх шаардлагатай
  • 18-26 насны, дор хаяж герман хэлний A2 төвшиний мэдлэгтэй, хүүхэдгүй байх ёстой.

 

Aupair- аар нэг жил ажиллана. Үргэлжлүүлэн өөр хөтөлбөрөөр визээ 1-3 жилээр сунгах боломжтой.

  • Гэр ахуй ойр зуурын ажилд туслах болон хүүхэд харах (үндсэндээ өдөрт дээд тал нь 6, долоо хоногт 30 цаг ажиллана.)
  • Долоо хоногт хамгийн багадаа нэг өдөр чөлөөтэй буюу ажлын бус өдөр гаргах
  • Хэлний курс, соёлын арга хэмжээ, экскурсэд оролцох цаг гаргах, чөлөө олгох
  • Герман хэлний курсийн төлбөрт зориулж хүлээн авагч гэр бүл сар бүр 70 евро буюу 12 сарын хугацаанд 840 евроны санхүүгийн туслалцаа үзүүлнэ
  • Дөрвөн долоо хоногийн цалинтай амралт (Нэг жилээс бага хугацаагаар ажиллах бол: бүтэн сар тутамд ажлын хоёр өдөр),
  • Эрүүл мэндийн, ослын даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна
  • Гэр ахуйн ажлын хугацаанаас үл хамааран тодорхой хэмжээний халаасны мөнгө олгох (одоогийн байдлаар сард 280 евро),
  • Хүлээн авагч гэр бүлийн зүгээс хоол хүнс, тохирсон амьдрах газар (үндсэндээ зочин гэр бүлийн гэрт өөрийн гэсэн өрөөтэй байх)-аар хангана
  • Хоёр талын эрх, үүргийн талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулна

Байр, хоолны зардал, даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна. Au-pair тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Өрөө нь тавилга эд хогшилтой байна.

Aupair-аар ажиллахын зорилго нь хэлний болон тухайн оронтой илүү сайн танилцсанаар ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд оршино.

Иймд Aupair нь хөдөлмөрийн хөлс бус, харин халаасны мөнгө авна. Халаасны  мөнгө нь тухайн ажлын үргэжлэх хугацаанаас үл хамааран сарын 280 евро байна. Нэг жилд 3360 Евро буюу ойролцоогоор 11 сая гаруй төгрөг.

Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай:

  •  Хэлний курс
  •  Амралт, зугаалга
  •  Үзвэрийн билет
  •  Унааны зардал
  •  Косметик
  •  Хувцас
  •  Гар утас
  •  Аялал г.м.

" Englisch B1 - Au Pair" хөтөлбөрийн оролцогчид сард 370 Евроны халаасны мөнгө авдаг. 

Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг.

Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг бөгөөд нэг жилийн хугацаанд төлбөрийг бас төлдөг.

Даатгалын жилийн төлбөр ойролцоогоор 516 Евро болдог.

Эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгал хариуцахгүй! 

Жишээ нь: шүд ломбодох, шүдний гажиг засах аппарат чангалах гэх мэт. 

Монгол улсдаа байхдаа эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай. 

 

Чөлөөт цаг: Au-pair нь 7 хоногт 1 бүтэн 1 хагас өдөр амардаг. Голдуу амралтын өдрүүдэд амарна.Ээлжийн амралт: Au-pair нь бүтэн нэг жил тухайн айлдаа байгаа тохиолдолд 4 долоо хоногийн амралт авах эрхтэй бөгөөд энэ хугацаандаа сарын халаасны мөнгө авна. 

Эрэгтэй хүүхдүүд ч Герман улсад Aupair-аар ажиллах боломжтой. Эрэгтэй хүүхэдтэй гэр бүлүүд л түлхүү эрэгтэй Аупайр авах сонирхолтой байдагХүүхдийнх найз, Том ах байж тэдэнтэй Хөл бөмбөг тоглож, Дугуй унаж, хамтдаа усан сэлэхээр явах жишээтэй.   

Хүүхэд асрагч (Au-Pair)-аар ажиллах виз мэдүүлэх

Бүрдүүлэх бичиг баримт: Визийн мэдүүлэгт өгөх бичиг баримтуудыг эх хувиас гадна 2 хувь хуулбарын хамт өгнө. Визийн мэдүүлгийг шийдвэрлэсний дараа бичиг баримтын эх хувийг буцаан олгоно. Англиас бусад хэл дээрх бичиг баримтыг герман орчуулгын хамт өгнө.

Бичиг баримтаа доорх дарааллаар эрэмбэлнэ үү:

  1. Бүрэн гүйцэд бөглөсөн, виз мэдүүлэгч гарын үсгээ зурсан үндэсний визийн маягт ("VIDEX" маягт)
  2. Биометрийн шаардлага хангасан 35*45 мм хэмжээтэй 2 хувь цээж зурагны нэгийг үндэсний визийн маягтын цээж зураг байрлах хэсэгт нааж хоёр дахь зургийг нь наалгүй авч ирнэ.
  3. Хүчинтэй паспорт 4. Визийн хураамж 75 еврог монгол төгрөгөөр
  4. Ямар зорилгоор хүүхэд асрагчаар ажиллах болсон тухай дэлгэрэнгүй тайлбар захидал (Motivationsschreiben).
  5. Ажиллах гэж байгаа айлын урилга
  6. Хүүхэд асрагчаар ажиллах гэрээний эх хувь (RAL магадлан итгэмжлэгдсэн жуучлагч бол хуулбар байхад хангалттай)
  7. Ажиллах гэж байгаа айлын дэлгэрэнгүй мэдээлэл бүхий маягт (Au-Pair Fragebogen ). Энэхүү маягтыг ажиллах айл бөглөөд Хөдөлмөрийн товчоо (Bundesagentur für Arbeit) руу илгээнэ.
  8. Герман хэлний мэдлэгийн сертификат – А1
  9. Нийт хугацааг хамарсан эрүүл мэндийн даатгал.(Ажиллах гэж байгаа айл нь хариуцна) 

 

  • САЙН ДУРЫН НИЙГМИЙН АЖИЛ (FSJ): д хамрагдсанаар сайн үйлс хийх, өөрийн бие даасан байдал, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олж авах, ирээдүйн зорилгоо тодорхой болгох, практик туршлага олж авах боломжтой. Нийгэм дэхь сайн дурын оролцоо нь Ausbildung суралцахаар өргөдөл гаргахад маш чухал ач холбогдолтой.   
  • МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ (AUSBILDUNG): Герман улсад онол, практик хосолсон 324 орчим мэргэжлийн сургалт - Ausbildung байдаг. Суралцаж эхэлсэн эхний өдрөөсөө л тэтгэлэгт цалин авч, 3 жилийн хугацаанд суралцан мэргэжлийн үнэмлэхтэй болж ажил мэргэжлийн зах зээлд гарч ажиллахад бэлтгэгдэж төгсөнө. 
  • АВСТРИ УЛСАД AUPAIR-ААР АЖИЛЛАХ: Хэрэв та Австрийн их сургуульд суралцахаар төлөвлөсөн бол Австри улсад нэг жил Aupair-аар ажиллах нь хамгийн оновчтой шийдвэр байх болно. Их сургуулийн хэлний бэлтгэлийн дундаас дээш түвшинд суралцахад дөхөм болно.
  • АВСТРИЙН КОЛЛЕЖ, ХУДАЛДААНИЙ АКАДЕМИД СУРАЛЦАХ: Австри улсын өвөрмөц сургалт бол хос хэлний сургалтын хөтөлбөр болох худалдааны академи, коллеж юм. Та дунд бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй бөгөөд ажил мэргэжлийн талбарт олон боломжийг танд нээж өгөх суурь сайтай эдийн засгийн боловсролыг дөрөвхөн улиралд эзэмших хүсэлтэй байгаа бол тань энэ сургалтын хөтөлбөр яг тохирно.        

 

Хүсэлт авах

Та ямар чиглэлэээр хүсэлт авахаа дэлгэрэнгүй бичнэ үү!
/Таны илгээсэн хүсэлтэнд бид 24-48 цагын дотор хариу өгөх болно./