Зөвхөн кинон дээрээс л харсан амьдралын хэв маяг руу нисэх амаргүй шийдвэрээр миний нэг жилийн адал явдал эхэлсэн юм.

Амьдралын гурван үе - Нэг жил

Үл таних ертөнц рүү өөрийгөө хөгжүүлэхээр, амьдралыг өөр өнцгөөс харах хүслээр, хэлний мэдлэгээ дээжлүүлэх тэмүүллээр, сурч боловсрох зорилгоор огт танихгүй зөвхөн кинон дээрээс л харсан амьдралын хэв маяг руу нисэх амаргүй шийдвэрээр миний нэг жилийн адал явдал эхэлсэн юм.

Өөрийнхөө тухтай бүсээс гарч, айдсаа даван хүний нутгийг зорихоор боллоо. Зөвхөн бодох төдийд л эргэлзээ төрүүлж, айдас намайг нөмөрч байсан ч энэ зоригтой шийдвэр гаргаж, одоо миний мөрөөдөл бодит болсонд баяртай байна.

Олон цагийн нислэгийн дараа зорьсон газраа хүрч зочин айлтайгаа биечлэн анх удаа уулзаж миний амьдралын өөрөө бүхнийг бий болгох 2 дахь бүлэг эхлэв. Алина болон Хаико гэх өгөөмөр сайхан сэтгэлтэй заримдаа зөвлөгч, заримдаа найз минь байдаг аав ээжтэй болов. Уйлсан, инээсэн, аз жаргалтай бас гунигтай, юу хийхээ мэдэхгүй төөрсөн бас эргэлзсэн үеүд байсан ч тэд намайг үргэлж чиглүүлж байлаа.

Би 4 настай Фрийда гэх хөөрхөн охин дүүтэй болов. Тэр ярих, унших, судлах дуртай. Маш ухаалаг, биеэ даасан тэр миний герман хэлний багш, Pipi Langstrumpf (хүүхдийн олон ангит кино)-ийн ертөнцөөр аялах аяллын маань хөтөч мөн бид хамтдаа хамгийн шилдэг Гүнжүүд. Ада болон Матти гэх 2 настай ихэр дүү ч надад бий. Тэдэнтэй хамт би герман хэл сурч, Bibi Blocksberg-ийн дууг цээжилж легогоор жижиг хотууд бүтээн байгуулсан. Миний гар дээрх шивээсийг арилтал угаах гэж тасралтгүй хичээсэн ч амжилтгүй олоогүй тэр нэгэн зуны өдөр бол илэрхийлж баршгүй их баяр хөөртэй дурсамжуудын нэг.

Au-pair хөтөлбөр надад энэ гэр бүлийн нэг хэсэг байх боломжийг олгосон гэж хүн бүр давтан хэлдэг ч миний хувьд энэ үнэхээр үнэн бас жинхэнэ байсан.

Би Герман орныг тойрон аялж, аав ээжийн маань олж өгсөн хэлний сургууль дээр бусад орны хүмүүстэй уулзаж тэдний хэл соёл, зан заншил, амьдралын хэв маягтай танилцах боломжтой болсон юм. Маш олон шинэ амттай зүйлс идэх нь мөн цаг агаар нь, хүмүүсийн амар тайван байдал нь, хүндэтгэл  нь намайг багагүй цочирдуулсан ч өөр нэг ертөнцийг ингээд ажиглах нь үнэхээр сайхан  байна. Би зүгээр л орших, жүжиглэх, тайлбарлах, оролдох, бэлтгэх, тулгарах шинэ арга замуудыг олж харсан. Энд танилцсан хүмүүсийнхээ ачаар  олон соёлын ялгаатай байдалд дасан зохицож сурсан.

Би энгийн жижиг зүйлсээс үргэлж сурч байсан. Би энд ирснээсээ хойш сурахаа зогсоогоогүй. Дасан зохицох гэж юу болохыг, жаахан хүүхдээс ч суралцаж болохыг, бусдыг хэрхэн ойлгохыг, хэн ч чиний дурсамжийг өөрчилж чадахгүйг би ойлгож авсан. Энэ бүхний дараа, миний герман дах нэг жил өнгөрсний дараа би эх орон руу гаа буцвал би өөр нэгэн амьдралын шинэ хуудсыг эхлүүлэх нь гарцаагүй. Учир нь би ирээдүйн минь баталгаа болох нэг шинэ хэл сурсан. Хэзээ ч  мартахгүй үргэлж зүрхэндээ тээх нэгэн өнөр өтгөн гэр бүлтэй болсон. Би өөрийнхөө амьдрал, хуримтлуулсан туршлага, зорилго, мөрөөдөл, боломжуудын талаар шинэ төсөөлөлтэй болсон.

Далайг гатлан нисэхдээ би өөрийгөө ингэж ихээр өсөн дэвжиж, өөрчлөгдөнө гэж хэзээ ч төсөөлж байсангүй.