2024 оны IAPA-ийн шилдэг Au Pair-аар Эквадор улсаас АНУ-д суугаа оролцогч тодорлоо.

Энэ жилийн IAPA-ийн шилдэг Au Pair-аар Эквадор улсын оролцогч Lia Anahi Padilla Medina-г зарлах болсондоо таатай байна. Lia-гийн ур чадвар, зочин айлдаа оруулсан  үнэлж баршгүй их хувь нэмэр нь түүнийг бусад нэр дэвшигчидээс онцгойруулж энэ шагналыг хүртэх боломжийг бий болгосон юм. Шагналыг 2024.03.16-ны Бямба гарагт Польш улсын Краков хотын Кристал Паласын гоёмсог орчинд зарласан нь манай жил бүр зохион байгуулагддаг  WETM-IAC бага хурлын онцлох үйл явдлуудын нэг болсон юм.

Таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсан шүүлтийн үеэр түүний зочин айлынхаа хүнд хэцүү үеийг даван туулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, чин сэтгэл, хайр халамж хамгийн ихээр онцгойлон дурдагдсан юм. Lia өөрийн биеэр шагналаа хүлээн авах боломжгүй байсан ч түүний болон хамтран ажилласан агентурын бидэнд илгээсэн бичлэг, түүний сэтгэл хөдлөл, чин сэтгэлийг баярыг бүрэн дүүрэн илэрхийлж чадсан юм. Lia-г дэмжиж, бичлэг хийж энэ шагналд нэр дэвшүүлсэн түүнийг АНУ дах зочин гэр бүлд гүнээ талархал илэрхийлье.

Мөн  IAPA-ийн гишүүн агентлагууд болох Agentaupair болон APW Ecuador талархалаа илэрхийлье. Лиа болон түүний зочин гэр бүлийн хооронд төгс зохицлыг бий болгож, Лиагийн АНУ-д Au Pair хөтөлбөрөөр туршлага олж авах боломжийг бодит болгож чадсанд халуун баяр хүргэе!