Au-Pair хөтөлбөр гэж юу вэ?

“Aupair” гэдэг үг нь франц хэлнээс гаралтай бөгөөд дэлхийд Aupair гэдэг үгээрээ хэрэглэгддэг. Анх 1969 онд Францын Strassbourg хотноо Европын орнуудын төлөөлөгчдийн хурал болж AU PAIR хөтөлбөрийг үндсэн зүйл заалтыг батлан гаргаж албан ёсоор хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үедээ европын улсуудын залуу охид, хөвгүүд 6 сараас 1 жилийн хугацаанд тухайн зочин айлдаа байрлан гадаад хэл сурах боломжтой болсон байна. Өдгөө бараг дэлхийн өнцөг булан бүрт AU PAIR хөтөлбөр хэрэгжиж, дэлхийн мянга мянган залуус энэхүү хөтөлбөрийн үр дүнд шинэ соёл, шинэ улстай танилцаж, шинэ хэл сурч өөрийн оюун мэдлэгийн хүрээг өргөжүүлэн тэлсээр байна.

Хүүхэд асрагч (AU-PAIR) гол зорилго нь –Өөрийн герман хэлний мэдлэгийг дээшлүүлэх, соёлын солилцооны хүрээнд герман, австри, швейцарь оронд ажиллахад оршино.

Манай байгууллага Европын өндөр хөгжилтэй орнуудад (Au-Pair) –ажиллах хөтөлбөрийг 8 дахь жилдээ албан ёсоор хэрэгжүүлж байна. Бид олон жилийн туршлагатай, дэлхийн олон улсын (Au-Pair)-н дээд байгууллага болох IAPA (International Au Pair Association (www.iapa.org) албан ёсны гишүүн байгууллага юм.  IAPA байгууллагаас жил бүр зохион байгуулдаг олон улсын хуралд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцдог билээ. Бидний олон жилийн туршлага, олон улсын нэр хүнд таныг (Au-Pair)-аар  амжилттай ажиллахад туслана гэдэгт итгэлтэй байна.