Хэлний мэдлэг

Герман улс руу Хүүхэд асрагч (AU-PAIR)-аар явахад заавал өгөх шалгалт

“Start Deutsch А1” шалгалт: Хүүхэд асрагч (AU-PAIR) -аар явах хүмүүс заавал өгч тэнцсэн байх  шаардлагатай. Энэ шалгалтыг  2010 оны 1-р сард Монголд  Гёте-Институтын салбар нээгдснээр өгөх боломжтой болсон. Гёте-Институт дээр ‘Start Deutsch 1’ шалгалтыг өгч “Goethe Zertifikat A1” гэрчилгээг авах нь Герман хүнтэй гэр бүл болж, германд амьдрах хүсэлтэй, мөн хүүхэд асрагчаар герман орныг зорих гэж буй иргэдэд тавьдаг шаардлагатай хэлний мэдлэгийг нотолж өгдөг.

А1 шатны мэдлэгт юу багтах вэ?

Энгийн өдөр тутмын энгийн хэрэглээний өгүүлбэрийг ойлгодог ашиглаж чаддаг,өөрийгөө илэрхийлдэг байх, өгүүлбэрээр бусадтай харилцан ярьж чаддаг. Өөрийгөө болон бусдыг танилцуулж бусад хүнийг өөр хүнд танилцуулдаг болно.

Жишээ нь: Хаана амьдардаг, ямар хүн таних, ямар эд зүйлстэй эсэхийг хэлэх бас иймэрхүү төрлийн асуултууд хариулт өгч чаддаг байх.

‘Start Deutsch1’;‘Start Deutsch2’ шалгалтыг 16 насанд хүрсэн хүн бүр өгөх боломжтой.

Австри, Швейцари улс руу Хүүхэд асрагч (AU-PAIR)-аар явахад шаардагдах хэлний мэдлэг

Австри, Швейцари улс руу Au Pair-аар явахад Герман хэлний Ахисан А2 түвшний мэдлэгтэй байх ёстой. Доод тал 200-240 цагийн герман хэлийг үзсэн байх шаардлагыг бидний зүгээс тавих болно.

 

Ахисан шат буюу А2 шатны мэдлэгт

Элбэг хэрэглэгддэг, өдөр тутмын энгийн хэрэглэгддэг яриа,өгүүлбэрүүдийг ойлгодог,мөн тэр хүрээндээ утга санааны уялдаа холбоог ойлгодог.

Жишээ нь: Хүний талаарх мэдээлэл мөн гэр бүл, худалдаа наймаа, ажил мэргэжил, орчин тойрон

Энгийн дадлага хэлбэрийн үйл явцад өөрийгөө илэрхийлнэ.Үүнд: Энгийн болон шууд хэлбэрийн мэдээлэл эд зүйлсийн талаар өөрийн гарал үүсэл боловсрол өөрийн орчин тойронтой харилцах эд зүйлийн уялдаа холбоог өөрийн хэмжээнд тодорхойлдог байх.