Давуу тал ба боломж

Хүүхэд асрагч (AU-PAIR) хөтөлбөрийн БОЛОМЖ юу вэ?

Хэлийг орчинд сурах боломж:

Хүүхэд асрагч (AU-PAIR)Өөрийн герман хэлний мэдлэгийг дээшлүүлэх, соёлын солилцооны хүрээнд тухайн оронд ажиллахад юм.

  • Орчинд нь герман хэл сурах
  • Эрүүл мэнд, ослын даатгалтай
  • Зочин айлдаа үнэгүй амьдрах
  • Сарын цалин,кармааны мөнгө авах
  • Чөлөөт цагаараа тухайн орны түүх,байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах
  • Шинэ танил нөхөдтэй болох

Европын өндөр хөгжилтэй улсад  зочин гэр бүлийнхээ өдөр тутмын амьдралд гар бие оролцох төдийгүй тухайн зочин улсынхаа нийгмийн харилцаанд өдөр тутам оролцсоны үр дүнд хар яриа-хэрэглээний хэлний түвшингээс мэргэжлийн түвшин хүртэл мэдлэгээ ахиулж, дээшлүүлэх бүрэн боломж танд 100% нээлттэй байна.

Европын улс орнуудын соёл, түүх, амьдралын хэв маягтай танилцах:
Хүүхэд асрагч (AU-PAIR) нь тухайн улсад 1 жил албан ёсны визтэй байх хугацаандаа Шенгенийн орнууд руу чөлөөтэй зорчих эрхтэй. Aupair нь долоо хоног бүр 1-2 өдөр амрахаас гадна 1 жилд 4 долоо хоногийн цалинтай амралтыг биеэр эдлэх эрхтэй байдаг ба энэ амралтаараа Францын нийслэл Парис руу аялан дэлхийн 8 гайхамшигийн нэг Effel цамхагийг үзэж хоттой танилцах, Моцартын өлгий нутаг Австри, дэлхийд гайхагддаг Швейцарын хосгүй гайхамшигт байгалийн үзэсгэлэнт газрууд болон Алпийн нуруу зэрэг олон хосгүй дурсгалт, үзэсгэлэнт, түүхт газруудаар аялаж та өөрийн амьдралд хамгийн сайхан дурсамжуудын нэгийг бий болгох болно. Энэхүү аялалыг хамгийн хямдаар захиалахыг хүсвэл тухайн улс дахь манай хамран ажилладаг агентураас зохион байгуулдаг Aupair-уудад зориулсан том групп аялалд бүртгүүлээрэй.

Өөрийгөө нээн хөгжүүлэх, амьдралын хэв маягаа шинэчлэх:

Та анх удаа эх орон, гэр бүлийхнээсээ хол явж харь нутаг харь соёлийг өөрийн нүдээр харж хорвоо ертөнцийн нэгээхэн хэсэгтэй танилцах боломжтой болно.

Таньд ӨНӨӨДӨР, БАС ИРЭЭДҮЙД ямар их боломж байгаад өөрийн нүдээр харна. Өөртөө итгэлтэй байдал таньд өдөр ирэх тусам нэмэгдэж БИ гэдэг бие хүнээ олж авна. Амьдралын зорилгоо хараахан тодорхойлоогүй бол та өөрийн гэсэн зорилготой болно. Амьдрал гэдэг тасралтгүй тэмцэл, чармайлт, зүтгэл гэдгийг ойлгоно. Урьдын байсан өөрийн түвшингээс 1 шат дээш өгсөнө.