"Аupаir"-аар ажиллах

Европын хамгийн өндөр хөгжилтэй Герман, Австри, Швейцарь улсуудад Хүүхэд асрагч (AU-PAIR) –аар ажиллахад дараах шаардлага тавигдана. Шаардлага хангасан нөхцөлд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Насны ангилал: Герман 18-27
Австри 18-27
Швейцарь 18-26
Гадаад хэлний мэдлэг Герман Австри Швейцарьт 200 цагаас дээш герман хэлний хичээлд хамрагдсан байна.
Гэр бүлийн байдал Гэрлээгүй, хүүхэдгүй байна
Ёс суртахууны доголдолгүй, эмнэлгийн үзлэгт хамрагдсан байна.
Хүүхэд харах туршлагатай байх: Бага насны хүүхэд харж байсан туршлагатай байх.Тухайн насны хүүхдийн насны онцлогт тохируулан харьцах чадвартай байх ёстой.
Гэр орны хөнгөн ажил хийх дадлагатай байх Гэрийн хөнгөн ажил тухайлбал: тоос соруулах, тоос арчих, хүүхдийг өрөөг эмхлэж цэгцлэх, аяга таваг угаагч машинаар угаах гэх мэт хийнэ. Тоос соруулагч, автомат угаалгын машин, аяга таваг угаагч машин гэх мэт ажиллуулж чаддаг байх.

 ЖИЧ: Герман улсад Хүүхэд асрагч (AU-PAIR) –аар виз мэдүүлэхэд зайлшгүй А1 шатны сертификатын шалгалт өгсөн байх үүрэгтэй. Герман хэлний мэдлэггүй тохиолдолд тус компанийн харьяа Герман Хэлний Академид суралцах боломжтой.