Виз

Герман, Австри,Швейцарь улсуудад Хүүхэд асрагч (AU-PAIR)-аар виз мэдүүлэх тухай

Хүүхэд асрагч (AU-PAIR)-Өөрийн герман хэлний мэдлэгийг дээшлүүлэх, соёлын солилцооны хүрээнд герман оронд ажиллахад хүүхэд асрагчийн гол зорилго нь оршино.

Виз мэдүүлэх маягтыг Визийн тасгаас үнэ төлбөргүй авна. Виз мэдүүлэхдээ үйлчилгээний хураамж төлөх бөгөөд татгалзсан хариу өгөх буюу материалаа буцааж авсан тохиолдолд уг хураамжийг буцааж олгохгүй. Виз мэдүүлэх маягтыг бөглөхөд орчуулгын товчоо болон гуравдагч этгээдээс туслалцаа авах шаардлагагүй. Хэн нэгний туслалцаатай бөглөсөн мэдүүлгийн үнэн зөвийг зөвхөн Та өөрөө хариуцна.

Герман улсад Хүүхэд асрагч (AU-PAIR)-аар явах виз олгох тухай санамж бичиг:

Хүүхэд асрагчаар явах хүн герман хэлний анхан шатны мэдлэгтэй (A1) байх ёстой. Визийн мэдүүлгийг хүлээн авсны дараа герман хэлний мэдлэгийг шалгана. Эсвэл Гёте институтийн ,, A1 Start Deutsch 1“ сертификатыг хүлээн зөвшөөрнө.

Визийн мэдүүлгийг сертификатгүйгээр мэдүүлж болно.
Хүүхэд асрагч нь ажиллаж эхлэх үедээ 18 нас хүрсэн байх бөгөөд визийн мэдүүлгээ өгөх өдөр 27 нас хэтрээгүй байх ёстой.

Дараах бичиг баримтыг өөрийн биеэр авчирч өгнө:

• Оршин суух зөвшөөрөл хүсч герман хэл дээр бүрэн гүйцэд бөглөсөн 2 хувь удаан хугацааны виз мэдүүлэх маягт.
• Биометрийн шаардлагыг хангасан 35х45 мм-ийн харьцаатай хоёр зураг • Хүчинтэй гадаад паспорт 2 хувь хуулбарын хамт
• Хүлээн авах гэр бүлийн урилга, хүүхэд асрагчаар ажиллах гэрээ, тус бүр эх хувиараа, мөн 2 хувь хуулбарын хамт.

Хүүхэд асрагчаар ажиллах виз олгоход Герман улс дахь холбогдох байгууллагын зөвшөөрлийг авдаг тул 6-8 долоо хоног шардлагатай гэж төлөвлөх нь зүйтэй.

Австри улсад Хүүхэд асрагч (AU-PAIR)-аар явах виз олгох тухай санамж бичиг:
Австри улсад хүүхэд асрагчаар ажиллах

Суурьшигч, оршин суугчдын тухай шинэ хуулинд өөрчлөлт орсноор (2006 оны 01-р сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон) оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Австри улсын албан байгууллагууд (улс болон мужийн засаг захиргааны байгууллагууд) хариуцах болсон. Монголоос виз мэдүүлэгчид нь өргөдлөө Бээжин дэх Австрийн Элчин сайдын яаманд өгнө. Өргөдлийг өөрийн биеэр авчирч өгөх бөгөөд шуудангаар ирүүлсэн өргөдлийг хүлээн авах боломжгүй.
Виз мэдүүлэгч нь насанд хүрээгүй бол өргөдлийг түүний хууль ёсны төлөөлөгч өгнө. Бүх баримт бичгийг хоёр хувь бүрдүүлж өгнө (эх хувь, хуулбар).

18-28 настай гадаадын иргэнийг 12 хүртэлх сарын хугацаагаар австри айлд хүүхэд асрагчаар ажиллуулж болно. Герман хэл мэддэгээ нотлох ёстой.

Бүрдүүлж өгөх материал:

• “Бие даасан бус байдлаар хөдөлмөр эрхлэх онцгой тохиолдлууд” маягтыг бөглөн гарын үсгээ зурж өгнө.
(Маягтыг (http://www.bmi.gv.at/niederlassung/formulare_antraege.asp хаягаар татан авч болно).
• Хамгийн сүүлд авхуулсан паспортын зураг 2 хувь (3,5 х 4,5-с 4,0 х 5,0 см-ийн харьцаатай)
• Хүчинтэй аялалын паспорт (хоёр хуулбарын хамт)
• Төрсний гэрчилгээ (орчуулсан, баталгаажуулсан, давхар баталгаажуулсан, эх хувиар, нотариатын гэрчилгээ)
• Ял шийтгэл хүлээж байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт (орчуулсан, баталгаажуулсан, давхар баталгаажуулсан, эх хувиар, нотариатын гэрчилгээ), 3-аас дээшгүй сарын өмнө олгосон
• Хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын зохих мэдэгдлийг авсны талаарх тодорхойлолт
Дараах заалтуудыг тусгасан хүүхэд асрагчийн гэрээ:
а) Байр, хоолоор хангах (байрлах байрны тодорхой хаяг, хоол)
б) Долоо хоног бүр халаасны мөнгө өгөх (долоо хоногт 60-70 орчим Евро)
в) Герман хэлний курст суралцах боломж олгож, төлбөрийн хагасыг хүлээн авсан айл хариуцах (сард 50 орчим Евро)
г) Хүүхэд асрагчийг хүлээн авсан айлын зардлаар даатгал (эрүүл мэндийн даатгал, гэнэтийн ослын даатгал)-д бүрэн хамруулах (Сард 175 орчим Евро), Герман хэлний үндсэн мэдлэг эзэмшсэнийг нотлох нотолгоо (Жишээ нь хэлний институтэд курст суралцсан тухай тодорхойлолт)
Тайлбар: нотариатчийн баталгаажуулсан бүх баримтыг тухайн улсын Гадаад харилцааны яам (Хятад буюу Монгол улсын)-аар давхар баталгаажуулна. Дараа нь Австри улсын Элчин сайдын яамаар дахин баталгаажуулах боломжтой (баталгаажуулах материал бүрт 30 Евро).

Швейцарь улсад Хүүхэд асрагч (AU-PAIR)-аар явах виз олгох тухай санамж бичиг:

Швейцарь улсад хүүхэд асрагчаар виз мэдүүлэх тухай
Гадаад харилцааны засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Виз

2012 оны 5-р сарын 1-нд батлагдсан
Бээжин дэхь Швейцарийн элчин сайдын яам,Шанхай болон Хонгконг дахь Швейцарийн ерөнхий консулын газар 2012 оны 5-р сарын 1-ээс шинэ мэдээлэлийн систем болоод шинээр гарсан тушаалын талаар танилцуулж байна.Энэ нээлттэй хамт шинэ нээгдэх консулын боон элчин сайдын яамны дуудлагын утас байнга өсөлттэй байдаг оролцогчдын эрэлтэд шаардагдах үйлчилгээний чанарыг дээшлүүлэх юм.

Холбоо барих мэдээлэл

Дуудлагын утас болон TLS-ийн утсан мэдээлэлийн үйлчилгээ рүү 08:30-12:00 ,13:15-16:30 цагийн хооронд Даваа-Баасан гарагт доорх дугаараар холбогдож болно.
Дуудлагын утасны дугаар /хятад/: +86400-067-0560
Дуудлагын утасны дугаар /Хонконг, монгол болон хилийн чанадын улсууд/ +85265153879 Швейцарьт Аупайр виз – Швейцарьт Аупайр хөтөлбөр Визний төлбөр

2012.11.01-ээс эхлэн шинэ визний төлбөр эхэлсэн.
Өргөдөл гаргагч визний төлбөр 490 юан төлнө.
12-оос доош насны хүүхэд буюу доод тал нь 6 настай бол 285 юан төлнө. 6-аас доош настай бол төлбөргүй.
Өргөдөл гаргагч маань энэ мөнгийг бэлнээр бэлдвэл /хятад юанаар/ маш сайн.

Эрх бүхий консулын төлөөлөгчид

• Shanghai, Jiangsu, Anhui and Zhejiang-ий оршин суугчид Шанхай хот дахь Швейцарийн Ерөнхий Консулын газарт өргөдөл мэдүүлнэ.
Даваа-Баасан 09:00-12:00, амралтын өдрүүдийг үл тооцно.
• Guangdong, Fujian, Guangxi, Hainan, Jiangxi,Hunan-ий оршин суугчид Guangzhou хот дахь Швейцарийн Ерөнхий Консулын газарт өргөдөл мэдүүлнэ.
Даваа-Баасан 08:30-11:30, амралтын өдрүүдийг үл тооцно.

• Hong Kong and Macau –ийн оршин суугчид Hong Kong дахь Швейцарийн Ерөнхий Консулын газарт өргөдөл мэдүүлнэ.
Даваа-Баасан 08:30-11:30, амралтын өдрүүдийг үл тооцно.

• Бусад хотын иргэд болон Монгол,БНАСАУ-ын иргэд Бээжин дэхь Швейцарийн Элчин сайдын яаманд өргөдөл мэдүүлнэ.
Даваа-Баасан 08:30-11:30, амралтын өдрүүдийг үл тооцно.

Швейцарит Аупайраар ажиллахад гаргах өргөдөл

Швейцарит аупайрын хууль ёсны шаардлага хангасан хүмүүс өргөдөл өгч шийдүүлэх боломжтой.Энэ шийдвэр нь 8-12 долоо хоногт гардаг.Ингэхийн тулд дараах үйл ажиллагааг дагана. Та өөрийн өргөдөлийг гаргахын тулд та өөрийн харьяа газраа очих хэрэгтэй.
Манай цагийн хуваарь: Даваа-Баасан гаригуудад өглөөний 8.30-11.00 цаг хүртэл ажиллана./Хятадын болон Швейцарийн амралтын өдрүүдийнг үл харгалзана./

Та заавал TLS-ийн интернэт хаягаар дамжуулан уулзалтаа товлон цаг авах ёстой.

Элчин сайдын яамнаас гаргасан удирдамжийг дагаж мөрдөөгүй / бичиг баримтыг үзэх боломжгүй байх , зургийн хувиудаа мартах гэх мэт/ тохиолдолд таны хүсэлтийг хүлээн авахаас татгалзахыг анхаарна уу.
Бүх бүрдүүлэх бичиг баримтууд Англи,Франц ,Герман эсвэл Итали хэлний аль нэгэн дээр байхыг анхаарна уу. Бүрдүүлэх бичиг баримтууд

• Иргэний үнэмлэх эсвэл албан ёсны хүчинтэй 3 сар болон түүнээс дээш хугацааны визний хүсэлттэй аялалын пасспорт ба хамгийн багадаа 2 хоосон хуудасны хамт

• Гарын үсгээр баталгаажсан пасспортын хуудасны 2 хувь, хуучин Шингений визийн хамт
-
•D Визний хүсэлтийн маягт 3 хувь /3сар болон түүнээс дээш хугацаагаар байх визний хүсэлт гаргахад/ та бөглөж дууссаны дараа өөрийн гарын үсгээр баталгаажуулах ба маягтыг доорх хаягнаас татаж авч болно.
http://www.eda.admin.ch/eda/en/home/reps/asia/vchn/embbei/visa.html )

• Саяхны авхуулсан ямар нэгэн алдаагүй авхуулсан пасспортны өнгөт зураг 4 хувийг /цагаан дэвсгэртэй, 3,5см х 4,5 см-ийн хэмжээтэй/

• Швейцари айлтай байгуулсан ажил эрхлэлтийн гэрээний 2 хувь. Энэ гэрээ нь ажил олгогч айл болон аупайр хоёрын хоорондын харилцан зохицуулах эрх үүргийг сайн тодорхойлох ёстой. (эх хувилбар 1, хуулбар 1 /хуудас бүрийг //

• 2xувь Швейцарийн хэлний курст авахыг зөвшөөрсөн захидал . / эх хувь 1,хуулбар 1 / Оролцогч 120 цагийн Герман, Франц эсвэл Итали буюу тухайн газар нутагт ярьдаг аль нэг хэлний дамжаанд элссэн байх ёстой. Нэмж хэлэхэд оролцогч аль нэг хэлний суурь мэдлэгтэй байх нь чухал.

•Визний төлбөр Хятад юанаар төлөгдөнө. Уг сайтаар та төлбөрөө юан руу шилжүүлэн харах боломжтой.Насанд хүрсэн хүмүүс 60 евро , 6-12 насны хүүхэд 35 еврог визний төлбөрт төлнө. 6-аас доош насны хүүхэд визний төлбөр төлөхгүй.

• Дамжин явуулах төлбөр 40 юан /RMB/.Учир нь таны материалыгШвейцари руу явуулах зардал гарах юм.

•Хэрвээ та виз мэдүүлэх үйл ажиллагаа дуссаны дараа өөрийн пасспортыг буцаан авахыг хүсвэл олон улсын шуудангаар /EMS Courier/ дамжуулан авч болно.Тиймээс та өөрийн гаргасан хүсэлттэй хамт 30 юаныг төлөх ёстой.

Бүх төлбөр БНХАУ-ын мөнгөн тэмдэгтээр төлөгдөнө.
• Бусад ямар нэгэн бичиг баримт таны хүсэлттэй хамаарна гэдгийг анхааралдаа авахыг хүсье.

Хүсэлт тань бүхэлдээ явсанаас хойш 8-12 долоо хоногт Швейцарийн эрх мэдэл бүхий газраас шийдвэр гарах юм. Бүрэн эрхтэйгээр хүлээн авсан талаар оролцогч өөрөө шууд Ерөнхий элчин сайдын яам / Бүрэн эрх консулын газартай цахим шуудангаар холбогдож болох юм. (bei.visa@eda.admin.ch). Энэ нь оролцогчийн хүсэлтийн байдалд хариуцлагатай байх, хянах боломжийг бий болгож байгаа юм.