Асуулт, хариулт

Дэлхийн өндөр хөгжилтэй Герман, Австри, Швейцари улсуудад Герман хэлний мэдлэгээ дээшлүүлэх, харин Франц улсад франц хэлний мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой 18-28 насны охид,залуус хамрагдана.

Герман хэлтэй орнуудад Герман хэлний Grundstufe А1-А2 шатны 200 цагаас дээш Герман хэл судалсан байх шаардлагатай. Харин Герман улсад хүүхэд асрагчаар явах хүн герман хэлний анхан шатны мэдлэгтэй (A1) байх ёстой. Гёте институтийн ,, A1 Start Deutsch 1“ сертификатыг хүлээн зөвшөөрнө Франц улсад франц хэлний түвшин тогтоох шалгалтыг Монгол-Францын төв дээр өгсөн байх шаардлагатай.

Хүүхэд асрагч (AU-PAIR) хөтөлбөр нь тухайн улсад 1 жилийн хугацаатай хэрэгждэг. Нэг улсад 1 л удаа (AU-PAIR) виз олгодог. Харин хөрш зэргэлдээ өөр улсад Хүүхэд асрагч (AU-PAIR) хөтөлбөрт хамрагдсанаар визийг 1 жилээр сунгуулах боломжтой. Энэ нөхцөлд гол анхаарах зүйл нь тухайн улсад хүүхэд асрагч (AU-PAIR) хөтөлбөрт хамрагсдын насны хязгаарт багтах явдал юм.

Бүрдүүлэх материал нь улс улсаас шалтгаалан ялимгүй өөр өөр байдаг. Нийтлэг бүрдүүлэх материал нь: Гадаад хэлний мэдлэгийг нотлох тодорхойлолт, хүүхэд асарч байсан тодорхойлолт, зан байдлын тодорхойлолт, зочин айлдаа бичсэн захидал, хүүхдүүдтэй хамт авахуулсан зураг, Хүүхэд асрагч (AU-PAIR)-ын мэдлэг олгох сургалтын сертификат, анхан шатны тусламжийн сургалтанд хамрагдсан бичиг, цагдаагийн газрын бичиг, гадаад паспортын хуулбар гэх мэт.

Хамгийн богино хугацаанд явах боломжтой улс нь Герман юм. ХБНГерман улс олон сая хүн амтай. Жил бүр хэд зуун мянган герман гэр бүл Аупайр авах хүсэлтэй гаргадаг. Герман хэлний 4 шатны сургалтыг 3 сарын хугацаанд эрчимжүүлэн сураад, Start Deutsch A1 шалгалтыг амжилтай өгснөөр та богино хугацаанд Герман улсыг зорих боломжтой. Австри, Швейцарь улсуудын хувьд 5-8 сарын хугацааны дараа явах боломжтой.

Та хугацаа дуусахаас 3-5 сарын өмнө Австри улсад Хүүхэд асрагч (AU-PAIR)-аар ажиллах хүсэлтээ гаргасан байвал их зүгээр. Хүүхэд асрагчаар амжилттай ажиллаж байгаа, туршлагатай (AU-PAIR)- авах хүсэлтэй Австри гэр бүл их байдаг тул богино хугацаанд ажлын олох боломжтой.

Боломжтой.Тухайн орны их, дээд сургуулиудад суралцах урьдчилсан нөхцөлийг ТА хангасан байх шаардлагатайг анхаарна уу. Хэрэв та Герман улсад Хүүхэд асрагч (AU-PAIR)-аар ажиллаж байгаа бол хугацаа дуусахаас 6 сарын өмнө манай байгууллагад хандан их сургуульд суралцах талаар зөвлөгөө авах боломжтой.