Хэлний курс

GLS хэлний сургууль 1867 онд байгуулагдсан маш урт хугацааны хөгжлийг түүхтэй германы нэр хүнд бүхий сургууль билээ.  GLS  нь герман хэлний TestDaF шалгалтны төв юм. “GLS Campus Berlin” Герман хэлний сургууль нь EAQUALS-аар итгэмжлэгдсэн. EAQUALS нь 2 жилийн давтамжтайгаар хэлний сургуулиудад өндөр төвшиний шалгалт хийдэг ба  GLS нь  Герман дахь EAQUALS Goethe институт сургуулиудын нэг юм. GLS  нь Шведийн Боловсрол Судалгааны яамнаас зөвшөөрөлтэй ажилладаг.

Сургалтын төрөл

Ерөнхий Герман хэлний курс нь Даваа гариг бүр бүх шатны сургалтууд эхэлнэ. Бүх курсууд нэмэлт амралтын өдрүүдийн аялалын хөтөлбөрүүдтэй юм. Бүх курсууд нь үндсэн 4 чадварыг хөгжүүлдэг. Үүнд: Сонсох чадвар, Бичих, Унших, Ярих чадварууд ордог.
Мөн анги доторх чөлөөт бичил хэлэлцүүлэг, аман яриаг хөгжүүлэх жүжигчилсэн харилцан яриа,үгсийн санг нэмэгдүүлэх өгүүлбэрийн бүтцийн хичээл гэхмэт хичээлүүд орох болно. Соёлын болон улс төрийн түүхийн мэдээлэл бүхий текстүүд нь дүрмийн багцийг сонирхолтой болгох тал дээр нэмэлт байдлаар орох юм. Зарим хичээлүүдэд: нөхөрлөл,нийгмийн амьдрал,ажил болон ажлын байр,Берлин хотын түүх,соёлын ялгаа гэх мэт.

 

Ерөнхий  герман хэлний курс

   
Эхлэх хугацаа: Даваа гараг бүр  
Долоо хоногт хэдэн цаг герман хэл 20 цаг  
Ямар төвшиний курс А0-С2 7 төвшин  
Нэг групп хэдэн суралцагчтай вэ? 7-12  
Ямар чадварыг хөгжүүлэх вэ Унших, бичих, сонсох, ярих  
Амралтын өдрүүдэд Чөлөөт цаг, аялалын хөтөлбөрүүд  

GLS хэлний сургууль нь мэргэжлийн бизнесийн түвшиний хичээлийг дээд зэргийн байр, орчин үеийн Герман үндэсний хоолны үйлчилгээтэй рестораны үйлчилгээтэй хамт санал болгож байна.

  Мэргэжлийн герман хэл
Эхлэх хугацаа: Даваа гараг
Долоо хоногт хэдэн цаг герман хэл   30 цаг
Ямар төвшиний курс В1-С2 4 төвшин
Ямар чиглэлийн   Хууль эрх зүй, багшлах, сэтгүүл зүй
Тавиглах шаардлага В1 төвшинтэй байх
Амралтын өдрүүдэд Чөлөөлт цагийн хөтөлбөртэй

GLS нь герман хэлний TestDaF шалгалтны төв бөгөөд TestDaf бол их сургуульд элсэхэд бэлэн болсоныг илтгэх шалгалт юм. GLS-н шалгалтанд бэлтгэх курс нь 5 долоо хоногийн эцсээр авдаг шалгалтанд сүүлийн 4 дэх 7 хоногт нь бэлдэх курс юм. Жил бүр 120-140 гаруй оюутан GLS-д уг шалгалтыг өгдөг байна.

  Шалгалтанд бэлтгэх  
Эхлэх хугацаа: 2 сард нэг удаа
Үргэжлэх хугацаа 4 долоо хоног
Долоо хоногт хэдэн цаг герман хэл 30 цаг 20 цаг стандарт 10 цаг шалгалтын тест ажиллах
Ямар төвшинтэй байх вэ В2/С1
   
   
   

Дадлага хийх хөтөлбөр

GLS нь мэргэжлийнхээ дагуу Герман улсын нэр хүнд бүхий байгууллага, газруудад дадлага хийх боломжийг олгож байна. GLS сургууль нь дадлага хийх байгууллагад зуучилж өгөхөөс гадна, таны герман хэлийг В1 төвшинд бэлтгэнэ.

Дадлага хийх хөтөлбөрт тавигдах шаардлага:

  • Герман хэлний В1 төвшинтэй байх
  • 6,8 эсвэл 12 долоо хоног дадлага хийх

Дадлага хийх чиглэл:  Харилцаа холбоо, хууль эрх зүй, аялал жуулчлал, экологи, архитектур, менежмент, график дизайн гэх мэт

GLS байр, оюутны байр

Берлинд герман хэлний курст суралцах, мэргэжлийнхаа дагуу дадлага хийх, шалгалтанд бэлтгэх сургалтанд хамрагдахад Таньд амьдрах байр чухал. GLS сургууль таньд сургуулийн дотуур байр, нийтийн байр, эсвэл герман айлд амьдрах боломжуудыг санал болгодог.