Виз мэдүүлэх

Германд их, дээд сургульд суралцах, Германд хэлний курст суралцахад бүрдүүлэх бичиг баримт

(Герман Улс, Европын Холбооноос тэтгэлгээр суралцах хүмүүст хамаарахгүй)

  • Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн оршин суух зөвшөөрөл хүссэн визийн маягт 2 хувь
  • Худал мэдүүлэг өгснөөс үүдэх үр дагаврын тухай танилцуулга
  • Хүчинтэй гадаад паспорт2 мөн урьд өмнө ашиглаж байсан гадаад паспортууд
  • Биометрын шаардлага хангасан 35 x 45 mm хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Үйлчилгээний хураамж 60 еврог түүнтэй тэнцэх Монгол төгрөгөөр
  • Багадаа 3 сарын хүчинтэй эрүүл мэндийн даатгалын баримт, хуулбарын хамт
  • Германд суралцах амьжиргааны нэг жилийн баталгаа4
  • Хэлний курст явбал: Хэлний сургуульд бүртгүүлсэн баримт
  • Их, дээд сургууль,  “Studienkolleg”-д суралцах бол

Германы их, дээд сургуульд элсэх эрхийн бичиг (Zulassungsbescheid)

-Дээд Боловсролын Хяналтын Албаны (APS) гэрчилгээ

Заавар бичгийн тайлбар

  • Германы ЭСЯ-ны цахим хуудаснаас эсвэл визийн хэлтсээс авч болно
  • Хүчинтэй гадаад паспортын зурагтай болон хүчинтэй хугацааг заасан
  • нүүрнээс тус бүр 2 хувь хуулбартай өгнө
  • Визийн биометр цээж зураг ямар байх ёстойг манай вэб хуудаснаас
  • үзнэ үү

Энэхүү баталгааг дараах хэлбэрээр гаргаж болно:

-Германы оршин суух хуулийн 66-68 зүйлд заасны дагуу нийт Герман улсад мөрддөг батлан даалтын маягт. (Verpflichtungserklarung)

эсвэл

-Германы аль нэгэн банкинд виз мэдүүлэгч өөрийн нэр дээр хязгаарлагдмал эрхтэй данс (Sperrkonto) нээлгэж нэг сарын 659 Еврогоор бодож нэг жилийн баталгаа болох 7.908 Еврог дансандаа байршуулсан байх.

Санамж

Бүрдүүлж өгч байгаа бүх бичиг баримтыг 2 хувь хуулбартай өгөх ёстой. Бичиг баримтыг бүрэн бүрдүүлж өгснөөс хойш 2 сар орчим шаардлагатай тул визээ мэдүүлэхдээ цаг хугацаагаа зөв тооцоолно уу.

Их дээд сургуульд суралцахтай холбоотой асуудал байвал Монгол дахь Германы Эрдмийн солилцооны албаны (DAAD) төлөөлөгч нарт хандах ба Монгол улсын их дээд сургуулийн баталгаажилтын асуудлаар Дээд Боловсролын Хяналтын Албанд (APS) хандана уу.

ЭСЯ буюу Германы холбогдох байгууллага нь зарим тохиолдолд нэмэлт баримт бичиг шаардан авч болно. Санамж бичгийн дагуу бичиг баримтаа бүрэн бүрдүүлж өгөх нь виз гарах баталгаа биш бөгөөд ЭСЯ шалгах явцдаа нэмэлт материал шаардаж болно.

Герман болон англи хэлнээс өөр хэлээр бичигдсэн бичиг баримтыг заавал дээрх хэлрүү орчуулна.