Асуулт Хариулт

Германд их, дээд сургуульд суралцах 7 алхам

- Ямар их сургууль/ дээд сургууль?
- Суралцах газар/ хот?
- Гол мэдээллүүдийг агуулсан интернэт хаягууд, холбоо тогтоох:

Хэрэв та Германд суралцахаар шийдсэн бол аль болох урт хугацааны өмнөөс – нэг жилийн өмнөөс бэлтгэж эхэлнэ үү!

Таны хэлний мэдлэг сайн байвал Герман улсад оршин суух нэг үндсэн нөхцөл бүрдэх болно. Дор хаяж нэг жилийн өмнөөс бэлтгэлээ хангаж эхэлнэ үү.

TestDaF шалгалтыг амжилттай өгч сертификат авснаар та Германы их/ дээд сургуульд суралцахад тавигдах үндсэн шаардлагуудын нэгийг хангана.

Хэрэв Та М-журмын дагуу шалгуулах гэж байгаа бол шалгалт авах товыг анхаараарай. Ярилцлага нь жилд ердөө хоёрхон удаа, 5 ба 12-р саруудад болдог! Энэхүү журмын дагуу бичиг баримтаа шалгуулах, ярилцлага өгөх, тэнцсэн тохиолдолд сертификат авах үйл явц нийтдээ 6 сар орчим үргэлжилдэг.

Б-журмын дагуу бичиг баримтаа шалгуулж, үнэн зөв нь батлагдсанаар тодорхойлолт авах үйл явц нийтдээ 3 сар орчим үргэлжилдэг.
ДБХА-ны санамж бичиг
Дээд Боловсролын Хяналтын Алба – APS
Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) нь Холбооны Соёлын Яамны бага хурлаас германы их, дээд сургуульд суралцах гадаадын иргэдэд зориулан 2006 онд гаргасан удирдамжийн дагуу тухайн оюутны монголд суралцсан бичиг баримтыг хянан шалгаж, ярилцлага авах үүрэг бүхий байгууллага юм.
Энэ жилийн ярилцлагын хуваарь урьдчилсан байдлаар 11 дүгээр сарын 26-наас, бичиг баримт хүлээж авах сүүлийн өдөр 10 дугаар сарын 12-нд болж тогтсон байна.
2012 оны өвлийн семестреес “М” журмын хураамж 180.000 ₮, “D” журмын хураамж 80.000 ₮ болж нэмэгдсэн байна. Ажиллах цагийн хуваарь: Баасан гариг бүрийн 09.00-10.30, Германы ЭСЯ-ны визийн хэлтэс.

- Их сургуультай шууд холбоо тогтоож бүрэн гүйцэд, үнэн зөв бичиг баримт явуулах, хүлээн авах үйл явц ойролцоогоор 1-2 сар үргэлжилдэг.
- Та өөрийн хүссэн сургуультайгаа шууд холбоо тогтоож, элсэлтэнд тавигдах шалгуур болон албан ёсны оюутнаар элсүүлэх бүртгэлийн хугацаа (эдгээр нь өөрчлөгдөж байдаг) гэх мэт гол анхаарах зүйлүүдийн талаар мэдээлэл аваарай.
- Uni-ASSIST байгууллагаар дамжуулж өргөдөл гаргах: ойролцоогоор 2 сар үргэлжилдэг; Тус байгууллага нь хугацааны хувьд нэгэн зэрэг хэд хэдэн их сургуультай холбоо тогтоохыг эрмэлздэг бөгөөд та захиргааны зардлыг нэг удаа төлнө.

Та суралцах хугацаандаа Германд оршин суудаг танил, садан төрлийн хүнээс үүрэг хүлээн баталгаа гаргаж буйгаа мэдэгдсэн маягт эсвэл
Хязгаарлагдмал эрхтэй дансаар (өнөөгийн байдлаар 1 жилд 8040 евро) санхүүжилтээ баталгаажуулж болно. Данс нээлгэхэд хугацаа шаардагдах тул та визний мэдүүлэг өгөхөөс доод тал нь 1 сарын өмнө гарын үсгийн баталгааг хийлгэвэл зохилтой. Энэ нь Германаас батлан даалт гаргуулахад мөн адил хамаатай.

Хязгаарлагдмал эрхтэй данс нээлгэх тухай

Хязгаарлагдмал эрхтэй данс нээлгэх нь хувь хүн, банк хоёрын хооронд зохицуулагдах асуудал. Тиймээс Элчин сайдын яам энэ талаар зөвлөлгөө өгөх боломжгүй. Данс нээлгэх нөхцөл, шаардагдах бичиг баримт, данс нээлгэх хугацаа г.м асуудлыг Та тухайн банкнаас тодруулах хэрэгтэй.
Хэрэв Герман улсын тухайн банкинд данс нээлгэхэд банкны маягт дээрх Таны гарын үсгийг баталгаа, Таны паспортын баталгаажуулсан хуулбар шаардлагатай гэвэл Германы ЭСЯ энэхүү баталгааг хийж болно. Ингэхийн тулд ЭСЯ консулын хэлтсээр консулын цагаар (Даваа гаригт16:00-17:00, Баасан гаригт 9:00-10:30) доорх бичиг баримттай ирнэ үү.

• Иргэний үнэмлэх (одоогийн оршин сууж буй хаягийн бүртгэлтэй байх ёстой) нэг хувь хуулбарын хамт
• Тухайн банкинд данс нээлгхэд шаардлагатай маягтыг гарын үсгээ зуралгүйгээр авчирна.
• Гадаад паспортынхаа хуулбарыг баталгаажуулах бол гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр гадаад паспорт нэг хувь хуулбарын хамт авчирч өгнө (сунгалт хийлгэсэн бол 5-р хуудасны хуулбар). Паспортын хуулбарыг монгол нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.

Гарын үсэг баталгаажуулахад 15 Евро,паспортын хуулбарыг баталгаажуулахад 10 Еврогийн хураамжийг тухай үеийн ханшаар монгол төгрөгөөр төлнө.
18 нас хүрээгүй хүүхэд данс нээлгэхэд асран хамгаалагчийн зөвшөөрөл хэрэгтэй. Асран хамгаалагч нь мөн гадаад паспорт, иргэний үнэмлэхээ тус бүр нэг хувь хуулбарын хамт өгнө

Та Герман улсад зорчихдоо аялал (эрүүл мэнд, гэнэтийн осол) -ын даатгалд Улаанбаатар хотод хамрагдаж болно. Энэхүү даатгалд албан ёсны оюутан болох хүртлээ даатгуулах бөгөөд албан ёсны оюутан болсон нөхцөлд оюутны даатгалд хамрагдах юм.

Та Герман улсад суралцах виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтын талаарх мэдээллийг элчин сайдын яамны визийн хэлтэс хаягны виз мэдүүлэх журмаас уншиж танилцана уу.
Та суралцахаар явахаас багадаа 2 сарын өмнө элчин сайдын яаманд виз мэдүүлэх ёстой!