Хэлний Курс

DeutschAkademie

DeutschAkademie олон улсын хэлний сургууль нь Вена хотын төвд улсын дуурийн театрыг яг эсрэг талд байрладаг. DeutschAkademie  олон улсын хэлний сургуульд суралцаж орчинд нь герман хэлний бэлтгэлээ богино хугацаанд хангаж их сургуульд суралцах боломж оюутан залуус та бүхэнд нээлтэй байна.

DeutschAkademie хэлний сургуулийн давуу талууд:

  • Заах арга зүйн хамгийн шилдэг арга барил (жижиг групп 5-10 суралцагсад, 12 төрлийн курсын түвшинтэй)
  • Венийн төвд улсын театрын эсрэг талд байрлалтай
  • Сургалтын төлбөрийн хувьд боломжийн

DeutschAkademie хэлний сургууль нь дараах байрлах байрнуудыг санал болгодог:

  • Олон улсын хүрээлэлд оролцох сонирхолтой суралцагсдаа зуны саруудад оюутаны нийтийн байранд байрлах
  • Австри улсын соёл, зан заншилтай танмилцах сонирхолтой суралцагсдаа австри зочин айлд амьдрах
  • Шинэ найз нөхөдтэй болох, австри дахь оюутны амьдралтай танилцах, ярианы мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой суралцагсдаа оюутаны дотуур байранд байрлах

Сургалтын төрөл

  • Эрчимжүүлсэн сургалт (долоо хоногт 16 цаг)

Манй эрчимжүүлсэн сургалт нь 4 долоо хоногийн хугацаатай, долоо хоногт 4 өдөр (Даваа-Пүрэв гараг), өдөрт 3 цаг (09-12, 12-15, 15-18, 18-21) хооронд хичээллэнэ. Бид А1-С2 хүртэл 12 өөр түвшингийн курс санал болгодог.  4 долоо хоногийн хугацаанд тогтмол сургалтандаа хамрагдснаар нэг түвшинг амжилттай суралцаж төгсөнө.

  • Pluskurs: нэмэлт сургалт

Нэмэлтээр эрчимжүүлсэн сургалтынхаа хажуугаар Pluskurs  хамрагдах боломжтой. Энэ курст хамрагдснаар гэрийн даалгавар хийхэд туслалцаа авах, эрчимжүүлсэн курс сурсан мэдсэнээ бататгах давтахад асууж тодруулах зүйлээ  багшдаа асуулт тавьж мэдэх боломжтой. Энэ курс нь 4 долоо хоногийн хугацаатай, Баасан гарагт 12-15 цагийн хооронд хичээллэнэ.

  • Дүрмийн сургалт

Дунд В1 түвшингээс эхлэн ярианы тусгай сургалтыг санал болгодог. Энэ курс нь герман хэлний бүхий л хүрээнийг дүрмийг  мэдлэгийг олгоно. 4 долоо хоног үргэжилнэ, Даваа болон Лхагва гарагт 18-21 цагийн хооронд хичээллэнэ. 

  • Ярианы сургалт

Дунд В2 түвшингээс тусгай ярианы сургалтыг санал болгодог.Энэ курсээр голчлон ярианы чадвараа дээшлүүлэх, мөн чөлөөтэй ярьж сургана. Эрчимжүүлсэн курс суралцангаа  давхар хамрагдах нь илүү үр дүнтэй. Энэ курс нь Мягмар болон Пүрэв гарагт 18-21 цагт хичээллэдэг.