Их сургуулиуд

Австри нь Европын өндөр хөгжилтэй орон төдийгүй дээд боловсролыг хамгийн хямд үнээр эзэмшүүлдэг дэлхийн цөөн орны нэг билээ.Австри улс нь дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг төдийгүй алдарт хөгжмийн зохиолч Моцартын төрсөн газар билээ. Боловсрол, сонгодог урлагаар дэлхийд тэргүүлэгч Австри улсад дээд боловсрол эзэмших, мэргэжил дээшлүүлэх боломж монголын оюутан залууст нээлттэй болсон юм.

2010 оны статистик мэдээгээр Австрийн улсын 22 их дээд сургуулиудад суралцахаар нийт 273.678 оюутан өргөдөл гаргасан байна. Сүүлийн жилүүдэд Австри улсад суралцах гадаад оюутаны тоо огцом өссөн холбоотойгоор сургалтын төлбөр Австри улс даяар нийтлэг жишгаар нэг семестрт 720 Евро болсон. Харин зарим их сургуулиуд сургалтын төлбөрөөс 50% хүртэл чөлөөх хөнгөлөлт үзүүлдэг.Иймд залуус та бүхэн энэхүү Дээд боловсролыг Австри улсад эзэмших боломжийг битгий алдаарай.

Өндөр боловсролыг Австри оронд эзэмшихыг уриалж байна.

Австрийн хамгийн эртний 5 их сургууль

Их сургуулиудын нэрсБайгуулагдсанОгнооБайршил
1Венийн их сургууль1365 онВена хот
2Graz-н их сургууль1585 онGraz хот
3Innsbruck-н их сургууль1669 онInnsbruck хот
4Дүрслэх урлагын их сургууль1692 онВена хот
5Мал эмнэлэгийн их сургууль1765 онВена хот

Хамгийн их оюутан суралцдаг Австрийн 5 их сургууль

Их сургуулиудын нэрс

Оюутаны тоо

Байршил

1

Венийн их сургууль

91.362

Вена хот

2

Венийн эдийн засгийн их сургууль

26.838

Вена хот

3

Innsbruck-н их сургууль

25.740

Innsbruck хот

4

Graz-н их сургууль

25.724

Graz хот

5

Венийн техникийн их сургууль

23.455

Вена хот

Суралцах хугацаа, урьдчилсан нөхцөл

Боловсролын зэрэгСуралцах хугацааУрьдчилсан нөхцөл

Бакалаврт суралцах 

(герман хэл дээр )

 

3 жил
  1. Их, дээд сургуульд 2-р курст суралцдаг байх
  2. Бакалаврт үргэжлүүлэн суралцах эрхтэй байх
  3. Герман хэлний В1 мэдлэгтэй байх
Мастерт суралцах(герман хэл дээр, зарим нэг чиглэл англи хэл дээр явагддаг тул Toetl, IELTS оноо шаардана)2 жил
  1. Бакалавр зэрэгтэй байх
  2. Мастерт суралцах голч оноотой байх
  3. Герман хэлний В1 мэдлэгтэй байх
Докторт суралцах(герман хэл дээр)3 жил
  1. Мастер зэрэгтэй байх
  2. Докторт суралцах эрхтэй байх
  3. Герман хэлний В2 мэдлэгтэй байх