Виз мэдүүлэх

Австрийн Их сургуульд суралцах иргэдэд виз олгох журам

Суурьшигч, оршин суугчдын тухай шинэ хуулинд өөрчлөлт орсноор (2006 оны 01-р сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон) Австри улсын албан байгууллагууд (улс болон мужийн засаг захиргааны байгууллагууд) оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг хариуцах болсон. Монголоос виз мэдүүлэгчид нь өргөдлөө Бээжин дэх Австрийн Элчин сайдын яаманд өгнө. Өргөдлөө өөрийн биеэр авчирч өгөх бөгөөд шуудангаар ирүүлсэн өргөдлийг хүлээн авах боломжгүй. Виз мэдүүлэгч нь насанд хүрээгүй бол өргөдлийг түүний хууль ёсны төлөөлөгч өгнө. Бүх баримт бичгийг хоёр хувь бүрдүүлж өгнө (эх хувь, хуулбар).

Өргөдлөө хичээл эхлэхээс 12 долоо хоногийн өмнө аль болох бүрэн бүрдүүлж өгөх нь зүйтэй.

Дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө. Үүнд:

1. Их сургууль, мэргэжлийн дээд сургууль буюу магадлан итгэмжлэгдсэн хувийн их сургуулийн зөвшөөрөл
2. Суралцах зөвшөөрөл * Монгол улсын их сургуулийн суралцах зөвшөөрөл буюу тухайн хүн одоо суралцаж байгаа гэсэн их сургуулийн тодорхойлолт орчуулсан, баталгаажуулсан, давхар баталгаажуулсан)
3. Сургууль төгссөн гэрчилгээ буюу диплом*, дүнгийн жагсаалт* (орчуулан, баталгаажуулж, давхар баталгаажуулсан) байхаас гадна эх хувиудыг нь Элчин сайдын яаманд авчирч өгнө!
4. Австри улсад байрлах байрны баталгаа, юуны өмнө байр хөлслөх, хажуу өрөө хөлслөх тухай гэрээ, худалдан авах тухай гэрээ / урьдчилсан гэрээ, оюутны дотуур байртай байгуулсан гэрээ
5. Амьжиргааны баталгаа, 24 хүртэлх настай суралцагсад: сар тутам 400.94 Евро, 24-өөс дээш настай суралцагсад: сар тутам 726 Евро; Австри улсын банканд данс нээлгэн зохих хэмжээний мөнгө хийж, захиран зарцуулах эрхтэй байх.
6. Гарын үсэг бүхий хүчинтэй аялалын паспорт (хоёр хуулбарын хамт)
7. Гарын үсгээ зурж бүрэн гүйцэд бөглөсөн өргөдөл. Холбогдох өргөдлийн маягт (“Суралцагсад” гэсэн гарчигтай) болон тайлбарыг англи хэл дээр дараах хаягаар авч болно: http://www.bmi.gv.at/niederlassung/formulare_antraege.asp
8. Сүүлд авахуулсан 2 хувь паспортын зураг (3,5 х 4,5-аас 4,0 х 5,0 см-ийн харьцаатай)
9. Төрсний гэрчилгээ (орчуулсан, баталгаажуулсан, давхар баталгаажуулсан, эх хувиар, нотариатын гэрчилгээ)
10. Хэрэв 4 болон/буюу 5-р заалтад дурьдсан зүйлс өөрийнх нь биш бол хариуцлага хүлээх тухай мэдэгдэл гаргаж өгнө.
11. Ял шийтгэл хүлээж байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт (3 сараас дээшгүй хугацааны өмнө олгосон, орчуулсан, баталгаажуулсан, давхар баталгаажуулсан, нотариатын баталгаа)

Тайлбар: Нотариатчийн баталгаажуулсан бүх баримтыг тухайн улсын Гадаад харилцааны яам (Хятад буюу Монгол улсын)-аар давхар баталгаажуулна. Дараа нь Австри улсын Элчин сайдын яамаар дахин баталгаажуулах боломжтой (баталгаажуулах материал бүрт 40 Евро).

Суурьшигч, оршин суугчдын тухай шинэ хуулинд өөрчлөлт орсноор (2006 оны 01-р сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон) Австри улсын албан байгууллагууд (улс болон мужийн засаг захиргааны байгууллагууд) оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг хариуцах болсон. Монголоос виз мэдүүлэгчид нь өргөдлөө Бээжин дэх Австрийн Элчин сайдын яаманд өгнө. Өргөдлөө өөрийн биеэр авчирч өгөх бөгөөд шуудангаар ирүүлсэн өргөдлийг хүлээн авах боломжгүй. Виз мэдүүлэгч нь насанд хүрээгүй бол өргөдлийг түүний хууль ёсны төлөөлөгч өгнө. Бүх баримт бичгийг хоёр хувь бүрдүүлж өгнө (эх хувь, хуулбар).
Өргөдлөө сургалт эхлэхээс 8-12 долоо хоногийн өмнө аль болох бүрэн бүрдүүлж өгөх нь зүйтэй.

Дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө. Үүнд:

1. Хэлний курст суралцахаар бүртгүүлсэн баримт
2. Австри оронд очиж герман хэл сурах шаардлага, үндэслэлээ тайлбарласан захидал
3. Австри улсад байрлах байрны баталгаа, юуны өмнө байр хөлслөх, хажуу өрөө хөлслөх тухай гэрээ, худалдан авах тухай гэрээ / урьдчилсан гэрээ, оюутны дотуур байртай байгуулсан гэрээ
4. Амьжиргааны баталгаа, 24 хүртэлх настай суралцагсад: сар тутам 450 Евро, 24-өөс дээш настай суралцагсад: сар тутам 750 Еврогоор бодож 1 жилийн баталгаа болох 5400 Еврог (9000 Евро) дансандаа байршуулсан байх.
6. Гарын үсгээ бүхий хүчинтэй аялалын паспорт (хоёр хуулбарын хамт)
7. Гарын үсгээ зурж бүрэн гүйцэд бөглөсөн өргөдөл. Холбогдох өргөдлийн маягт (“Суралцагсад” гэсэн гарчигтай) болон тайлбарыг англи хэл дээр дараах хаягаар авч болно.
8. Сүүлд авхуулсан 2 хувь паспортын зураг (3,5 х 4,5-аас 4,0 х 5,0 см-ийн харьцаатай)
9. Төрсний гэрчилгээ (орчуулсан, баталгаажуулсан, давхар баталгаажуулсан, эх хувиар, нотариатын гэрчилгээ)
10. Хэрэв 3 болон/буюу 4-р заалтад дурьдсан зүйлс өөрийнх нь биш бол хариуцлага хүлээх тухай мэдэгдэл гаргаж өгнө.
11. Ял шийтгэл хүлээж байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт (3 сараас дээшгүй хугацааны өмнө олгосон, орчуулсан, баталгаажуулсан, давхар баталгаажуулсан, нотариатын баталгаа)

Тайлбар: нотариатчийн баталгаажуулсан бүх баримтыг тухайн улсын Гадаад харилцааны яам (Хятад буюу Монгол улсын)-аар давхар баталгаажуулна. Дараа нь Австри улсын Элчин сайдын яамаар дахин баталгаажуулах боломжтой (баталгаажуулах материал бүрт 40 Евро).