Асуулт, Хариулт

Австри нь Европын өндөр хөгжилтэй улс төдийгүй их дээд сургуулиуд нь шилдэг их сургуулиудын тоонд багтдаг дээд боловсролыг хамгийн чанартайгаар эзэмшүүлдэг дэлхийн цөөн орны нэг билээ. Сүүлийн жилүүдэд Австри улсад суралцах гадаад оюутаны тоо огцом өссөнтэй холбоотойгоор сургалтын төлбөр Австри улс даяар нийтлэг жишгаар нэг семестрьт 741.58 Евро болсон ба та дээд боловсролыг Австри улсад хамгийн хямд зардалаар эзэмших боломжийг алдахгүй байхыг хүсье.

Австрийн 22 улсын их сургуульд Байгаль, Нийгэм, Техник, Анагаах, Хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах боломжтой. Суралцах дэлгэрэнгүй жагсаалтыг тус байгууллагад хандан авна уу.

Жилд 2 семестрь суралцана. Өвлийн семестрь нь 10 сараас 1-нээс 1 сар хүртэл, Зуны семестрь нь 3 сарын 1-нээс 6 сар хүртэл үргэжилнэ.

Их сургуульд суралцах өргөдлөө дараах хугацаанд гаргана. Өвлийн семестрьт 7-р сарын 01нээс 09 сарын 05 дотор, Зуны семестрь 1 сарын 07-ноос 2 сарын 14 хүртэл хугацаанд багтаан өргөдөл гаргана.

Бакалаврт 3 жил, мастерт 2 жил, докторт 3 жил суралцана. Бакалаврт суралцахад их сургуулийн 2-р курст суралцдаг байх шаардлагатай. Мастерт суралцахад бакалавр зэрэгтэй байх, докторт суралцах бол мастер зэрэгтэй байх шаардлагатай. Хамгийн багадаа Герман хэлний В1-В2 шатны мэдлэгийг эзэмшсэн байх нь Австри улсад очсны дараа таньд маш их давуу талыг бий болгоно.

Австри улс нь герман хэлтэй орон тул их,дээд сургуульд герман хэл дээр хичээл явагдана. Та өдөр тутмын нийгмийн харилцаанд ороход зайлшгүй герман хэл шаардагдана.

Зөвхөн зарим нэг чиглэлээр л мастерт англи хэл дээр суралцах боломжтой. Үүний тулд заавал англи хэлний Toefl, IELTS шалгалтыг эх орондоо өгсөн байх шаардлагатай.

Асвтрийн их, дээд сургуулиуд 1 семестрийн сургалтын төлбөр 741,58 Евро байдаг.

Та суралцах хугацаанаас 6-8 сарын өмнө суралцах өргөдлөө гаргасан байвал их зүгээр.

Бүрдүүлэх бичиг баримт: Бакалавр, мастерийн диплом, ЕБГэрчилгээ, герман хэлний В1-В2 мэдлэгтэйг гэрчлэх тодорхойлолт, гадаад паспорт, их сургуулийн тодорхойлолт зэрэг шаардагдана. Эдгээр материалыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулан, нотариатаар гэрчлүүлж, ГХЯ-н Консулын тасгаар баталгаажуулж Австрийн өргөмжит Консулын газраар давхар баталгаажуулсан байх ёстой.

Бакалаврт 7 хоногт 10 цаг, мастерт 20 цаг, докторт 30 цаг ажиллах эрхтэй. Харин их сургуулийн хэлний бэлтгэлт суралцах хугацаанд ажиллах эрх олгохгүй.
Оршин суух визээ жил бүр сунгуулна. Виз сунгахад суралцсан хугацааны сурлагын амжилт, жилийн амьжиргааны зардлын батлан даалт чухал шаардлагатай.