Компаний тухай

“НАТУРШУТЦ МОНГОЛ” компани нь 2005 онд байгуулагдаж Герман хэл, соёлыг эх орноо түгээн дэлгэрүүлэх үйлст өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Бидний үйл ажиллагааны чиглэл:

  • Герман хэлний сургалтын үйл ажиллагаа
  • Олон Улсын Соёлын Солилцооны Au Pair хөтөлбөр
  • Герман улсад хэлний бэлтгэл суралцуулах
  • Австри улсын их сургуулиудад суралцуулах

Gemeinsamer Europischer Referenzrahmen (GER) баталсан Герман хэлний стандартын дагуу сургалт явуулдаг, олон жилийн туршлагатай, мэргэжлийн монгол, гадаад багш нартай, герман хэлний хамгийн сүүлийн үеийн ном сурах бичгийг хэрэглэдэг ГЕРМАН хэлээр ТӨРӨЛЖСӨН монголдоо тэргүүлэгч байгууллага билээ.  Бид Германы улсын ГЕРМАН ХЭЛНИЙ ХОЛБООНЫ ГИШҮҮН “VDS Mitglied -Verein Deutsche Sprache/”, Халамж үйлчилгээний газраас олгодог СУРГАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ хангасан.

Герман улсын Cornelsen, Langenscheidt хэвлэлийн компаниудтай хамтран ажилладаг, манай багш германд мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт тогтмол хамрагддаг.

Европын  өндөр хөгжилтэй Герман, Австри, Швейцарь улсуудад ” Олон улсын соёлын солилцооны Au Pair” хөтөлбөр хэрэгжүүлж монголын олон зуун залуус та бүхэндээ “Герман хэл сурах- Найдвартай гарцыг” нээж өгсөн билээ.

Монголоос анх удаа Дэлхийн олон улсын хамгийн дээд байгууллага болох IAPA (International Au Pair Association (www.iapa.org) холбооны гишүүн болж ОЛОН УЛСЫН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙГУУЛЛАГА болсон. Бид олон жилийн туршлагатай салбартаа тэргүүлэгч байгууллага юм.

Бид Берлин хотын GLS хэлний төвийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм. Германы ИХ СУРГУУЛЬД суралцах хэлний бэлтгэл хийх, зуны амралтаараа сурагчид ЗУСЛАН-д амрангаа герман хэл сурах, мэргэжлийн чиглэлээрээ ДАДЛАГА хийнгээ герман хэл сурах боломжуудыг санал болгож байна.

Гадаад харилцаа, олон улсын гишүүнчлэл, яармаг үзэсгэлэн

  • Герман хэлний холбооны гишүүн VDS Mitglied /Verein Deutsche Sprache/ 2009
  • Дэлхийн WYSE Travel Confederation  гишүүн 2010
  • Олон улсын IAPA холбооны гишүүн /International Au Pair Assocation/ 2010
  • Work Experience Travel Market and IAPA Annual Conference 2012 in Budapest олон улсын их хурал 2011 оны 3-р сарын 14-18
  • Герман боловсролын үзэсгэлэн яармаг 2011, 2012

Герман хэлний багш нарын АЗИЙН ИХ ХУРАЛ 2012 онын 10 сарын 12-14