Бидний Тухай

Мэндчилгээ

ТА БҮХЭНД  ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

Аз жаргалтай амар амгалан нийгмийг цогцлоохын төлөө мөр зэрэгцэн сурч боловсорч ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд та бүхнийхээ энэ  өдрийн амгаланг айлтгая.

21-р зууны хөгжилд хөл нийлүүлэн алхаж байгаа залуус та бүхэнд  өнөөдөр гадаад  хэлний өндөр боловсрол эзэмших нь шаардлагатай байгаа билээ.

Монголын ирээдүй болсон оюунлаг залуусынхаа гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд  Европын өндөр хөгжилтэй Герман,Австри, Швейцарь, улсуудад тухайн орчинд нь мэдлэг боловсролоо дээшлүүлж сурч боловсороход бид өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.  Манай НАТУРШУТЦ КОМПАНИ нь 2005 оноос эхлэн энэхүү үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Өнөөдөр та боловсролын зэргээ гадаадад дээшлүүлэхээр зорьж байгаа бол, мөн гадаад хэлний өндөр мэдлэг эзэмших чин хүсэлтэй байгаа бол, баталгаатай ажлын байртай болохыг хүсч байгаа бол, манай НАТУРШУЦ КОМПАНИ-ийг зорьж ирнэ үү.

Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай.

 

НАТУРШУЦ КОМПАНИЙ ЗАХИРАЛ                                                                                                                                                                                                                                   Г.Должинсүрэн